
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр 12.00 цагт Засгийн газрын ордны Г танхимд хэвлэлийн хурал хийх гэж байна. Тэрээр энэ үеэр Оюутолгой компанийн далд уурхайд ажиллаж байгаад орон тооны цомхотголоор чөлөөлөгдсөн 300 гаруй үндсэн болон гэрээт ажилчдын асуудлаар мэдэгдэл хийх аж. Мөн “Рио Тинто” Монголын Засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа тухай асуудлыг ярихаар зэхэж байна. Энэ мэтчилэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэдэн хэдэн хурц асуудлуудаар мэдээлэл хийж, олонд ил болоогүй шинэ баримтуудыг дэлгэх гэнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ