
Мартин Уден тэргүүтэй НҮБ-ын шалгах хэсэг Панамд очиж, барьцаанд байгаа Хойд Солонгосын онгоцон дээрх Кубын зэр зэвсэгт шалгалт хийлээ. Панамын нийгмийн аюулгүй байдлын яамны сайд Жосе Раул Мулино болон Засгийн газрын зарим хүмүүстэй уулзсан байна. Шалгах хэсэгт шаардлагатай бүхий л туслалцааг үзүүлж, тэдний ажлыг дэмжих болно гэдгээ Панамын тал илэрхийлжээ.
Хойд Солонгосын “Чонг Чон Ган” худалдааны онгоц долдугаар сарын 10-ны өдөр Панамын сувгаар өнгөрөх үед мансууруулах бодис шалгахаар саатуулсан байна. Шалгалтын явцад хар тамхи бус пуужингийн толгой хэсэг олдсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ