Усны нэмэлт төлбөрийг 10-р сараас авахаар боллоо
Өнөөдрөөс эхэлж, айл өрх бүр усны нийт төлбөр дээрээ 2000 төгрөг нэмж төлөх болсон талаар бид мэдээллэсэн. Тэгвэл уг суурь хураамжийг ирэх аравдугаар сараас авахаар болжээ. Учир нь Усны үнэ тариф, үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс гаргасан энэхүү шийдвэрийг саяхан цахилгааны төлбөр нэмэгдсэн байхад дахин ийнхүү усны төлбөрийг нэмлээ хэмээн иргэд ихээхэн эсрэгүүцэж дургүйцэж байгаа аж.
Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Усны үнэ тариф, үйлчилгээний зохицуулах зөвлөлд албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт "Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог байтал Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс усны үйлчилгээний суурь хураамжийг нэмнэ гэсэн шийдвэр гаргасан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа учир тус газарт улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж уг гаргасан тогтоолоо хүчингүй болгохыг үүрэгдэж байна" гэжээ.
Тиймээс өнөөдрөөс хэрэгжиж эхлэх байсан усны суурь хураамжийг ирэх 10 дугаар сараас авч эхлэх болсон байна.
Нийслэлд байгаа орон сууцны айл өрхийн усны суурь хураамжийн үнэ 2000 төгрөг, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын усан хангамжийн шугамын голчоос хамаарсан суурь хураамжийн үнийг баталж гаргасан юм. Тиймээс тухайн аж ахуйн нэгжийн оролтын шугамын голч нь 15 мм голчтой энгийн шугамтай бол 5500 төгрөг, 50 мм голчтой бол 41.100 төрөгийн суурь хураамж төлөх ёстой юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ