С.Ганбаатар: Рио Тинтогийн эсрэг бид нэг талдаа зогсох ёстой
УИХ-ын гишүүн С.Ганбаатар дөнгөж сая Төрийн ордны Г танхимд Оюутолгой, Рио Тинто-той холбоотой асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.
Тэрбээр энэ үеэр "Рио Тинто сүүлийн өдрүүдэд Монголын талаар сөрөг сурталчилгаа дайралт хийж, дэлхий нийтэд Монгол Улсыг муухай харагдуулах ажил хийж байна. Тэд анхны хөрөнгө оруулалтаа 24.4 тэрбум ам.доллар болгохоор улайрч, өрийн бичигт хүчээр гарын үсэг зуруулахаар тулгаж байна. Анхны хөрөнгө оруулалтыг монголын тал зөвшөөрснөөр 2031 оноос авч эхэлнэ гээд байгаа ногдол ашиг нь 2046 он хүртэл хойшлоно.
6
Анхны хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 5 тэрбум 124 сая ам.долларт ТЭЗҮ-ийн дүгнэлт цөм багтсан байдаг. Гэтэл Рио Тинто ийнхүү шахалт үзүүлж байгаа нь тэдний сурсан арга барил. Тэд уул уурхайн томоохон орд бүхий улс орныг залгихдаа Засгийн газрыг муухай харагдуулах, захиалгаар элдэв мэдээлэл тарааж, талцуулдагаараа алдартай. Засгийн газар Рио Тинтогийн шахалтыг зөвшөөрвөл бидний үр хүүхэд хойч үе бидэнд гомдоно. Тиймээс ирээдүйгээ өрөнд оруулахгүй гэж үзвэл Засгийн газар, монголын ард түмэн нэг талдаа зогсч, нэг санаатай болох ёстой. Засгийн газрыг ажлаа сайн хийж чадахгүй байгаа талаар яригдаж байна, Рио Тинто-гийн ятгалга, хатгаасанд битгий автаарай. Бид нэг талдаа зогсч байж улс эх орныхоо сайн сайхны төлөө, ирээдүйнхээ төлөө зөв сонголт хийх ёстой" гэлээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ