Ш.Батхүүд эрүүгийн хэрэг үүсгэв

img

“Жаст” группийн ерөнхийлөгч асан, хуучнаар "Хадгаламж" банкны эзэмшигч Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгэлээ. Түүнийг хуурамч бичиг баримт үйлдэн, “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгахаар болсон байна.

Ш.Батхүүд эрүүгийн хуулийн 233.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих шаардлагатай гэж үзвэл саатуулах  аж.

Хэргийг эргэн сануулбал, 2009 онд “Жаст” группийн захирал Ш.Батхүү Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж их хэмжээний ам.доллар зээлсэн хэрэг мандаж эхэлсэн. Эл хэрэгтэй холбоотойгоор тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өнгөрөгч тавдугаар сараас эхлэн шалгуулж  эхэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг албан тушаалаа урвуулан ашиглаж “Жаст” группийн захирал Ш.Батхүүг их хэмжээний зээл гадны банкнаас босгоход тусалсан хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгуулж байгаа юм.

Хэрэг явдлыг сийрүүлбэл, “Стандарт” банкнаас нийтдээ 109 сая ам.долларыг “Жаст” группийн  захирал Ш.Батхүү гурван үе шаттайгаар зээлж авчээ.

Гэвч зээлээ графикийн дагуу төлөөгүй учраас тус банкны ажилтнууд “Эрдэнэт” үйлдвэрийг зорин ирж  зээлээ нэхсэн байна. Энэ үеэс л уг асуудал сөхөгдсөн аж. Ингэхдээ “Стандарт” банкны ажилтнууд  Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал  асан Ч.Ганзоригийн  нарын баталгаат гарын үсэг бүхий зээлийн баталгааг үзүүлж өр нэхэмжилжээ.

 Энэ үед хэргийн эзэн хэнгэргийн дохиур Ш.Батхүү "“Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин удирдлага огт хамааралгүй би тус үйлдвэрийн нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн" хэмээн гүрийж эхэлсэн нь асуудлыг улам хурцатгасан юм.

 Ингэснээр “Стандарт” банк хариуцагчаар “Жаст” группийн захирал Ш.Батхүүг, баталгаа гаргасан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг  Арбиртийн шүүхэд өгч, нэртэй хуулийн фирмээр өмгөөлүүлэхээр ажиллаж эхэлсэн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haraa:
mongol yalzarch duuslaa hen durtai togoldog bolloo eh ororndoo hun shig orgui amidarmaar bna naadhiig shuud geriin h gadaa buudaad l duusgiil daa
2013-08-17
Эрдэнэцогт:
Энэ бол нэрээ дэндуу еерийнхее эрх ашигийг урьдал болгон улс орноо бодохгуй ямар муухай сэтгэл санаатай улс вэ ийм хумуусийгёстой зохих хариуцлагийг нь,менгийг нь еерсдеер нь телуулж ,шийтгэлийг егех хэрэгтэй ер нь энэ менге луйвардаж байгаа улсуудийгменгийг нь улс эргуулж авах дорвитой арга хэмжээ авах байх гэж бодож байна
2013-08-16
1989:
uruvdultei yuma
2013-08-16
Kkkk:
Xaxa ene eostoi goe yum bolj bndaa huuramchaar gariin useg tamga temdegiig huuramchaar hiine ain nuguu bank huurtagdan wahahaha super shuu manaihan odoo hund hereg daalgahdaa unheer sain boljdee
2013-08-15
Зочин:
Гадаадад ийм хэмжээний өрд орсон этгээд хариуцлагаа үүрээд өөртөө нэг сум зарцуулдаг манайд бол толгойг нь илээд төр өрийг нь дардаг шүү дээ. Хэтэрсэн луйвар, тансаглагч нар нэгэнт ханатлаа жаргаж цэнгэсэн бол лайгаа өөрсдөө үүрэх хэрэгтэй
2013-08-15
oros:
batxuu gahzorig sugar 3-g tsaazaar aw
2013-08-15
Amara:
zuv chadaj baival,gehde zele zuv tuluh l chuhal shu,
2013-08-15
erdenee:
Ganzorigiig sain snalgax xeregtei
2013-08-15
buba:
Niileed l tiv algasaad hulhidaad l baidag boljee,iim archaagvi tur ,bas luivarchid baihad uls yaaj uudlun deedleh yum bee?!!!!!
2013-08-15
Sugar:
SUAGAR BAS sugaraad uldehgui bailgui dee yasanch abyaslag suragmaa vee
2013-08-15