Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор ашиглалтад оржээ

img

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүдийн гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх шинэ цогцолбор ашиглалтад орж өчигдөр нээлтээ хийжээ. Дээрх цогцолбор нь Хятад улсын хилээс Монгол улс руу чиглэсэн өндөр даацын 2.3 км хатуу хучилттай зам, гаалийн хяналтын цогцолбор барилга, иж бүрэн 100-160 тонн ачаа барааг шалгах үед нар салхи борооны нөлөөнөөс хамгаалсан саравч бүхий 3 тавцан, нарийн царигийн шилжүүлэн ачих анги хүртэл үргэлжлэх 8,5 км замын хамт иж бүрдэл цогцолбор юм байна.

Дээрхи цогцолбор ашиглалтад орсоноор гаалийн хяналт шалгалтын цаг хугацаа болон хилийн боомтын нэвтрүүлэх чадвар 2-3 дахин нэмэгдэнэ гэж тооцжээ. Энэ ажлын ач холбогдол нь Гаалийн байгууллагын гадаад худалдааг дэмжих, худалдааг хөнгөвчилж хялбарчлах ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд цаашид хэвийн найдвартай, үр дүнтэй ашиглах үүргийг Гаалийн байгууллага хүлээх юм байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

91918925 g:
91918925 g
2013-08-15