Г.Буяндоржийн өмнөх хэргүүд сөхөгдөж эхэллээ

img

“Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан хэрэгт буруутган, Нийслэлийн прокурорын газраас эрэн сурвалжилж эхэлсэн талаар мэдээлэх болсон. Түүнийг бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт энэ оны эхнээс шалгаж эхэлсэн байна. Улмаар Г.Буяндоржид эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн аж. Түүний хэрэгт Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Эдийн засаг, худалдаа хариуцсан орлогч захирал М.Сайннямбуу, ерөнхий нягтлан бодогч Д.Даваадорж нарыг холбогдуулан шалгаж байгаа гэнэ.

 .

Тэгвэл сүүлийн өдрүүдэд Г.Буяндоржийг гэр бүлийн хамт оргон зайлсан буюу ор сураггүй алга болсон гэх мэдээлэл цацагдаж байна.

 .

Энэ талаар прокурорын байгууллагын албаны эх сурвалжаас тодруулахад “Одоогоор эрэн сурвалжилж эхлээгүй. Харин зарлан дуудах албан бичиг хүргүүлсэн байгаа. Хэрвээ дуудсан хугацаанд ирэхгүй бол эрэн сурвалжилж, албадан баривчлах болно” гэсэн юм.

 .

Хэдхэн хоногийн өмнө Г.Буяндоржийн “Sky Tower” хороолол дахь гэрийг нь битүүмжиллээ, хаалганд нь зарлан дуудах хуудсаа наасан байна гэх мэдээлэл гарсан нь дээрхтэй холбоотой аж. Үнэхээр ч ШШГЕГ-аас энэ сарын 12-ны өдөр “наймдугаар сарын 13-ны 10:00 цагт ирнэ үү” гэсэн зарлан дуудах хуудсыг гэрийнх нь хаалганд наасан байсан билээ.

 .

Г.Буяндоржийг холбогдуулан шалгаж буй хэргүүд

 .

1. “Зоос банк”-аас авсан 100 сая төгрөгийн хэрэг.

"Да Мон Трейд" ХХК 2004 оны 2-р сарын 4-нд "Зоос" банкнаас 550 сая төгрөгийн зээлийн эрх нээлгэсэн байдаг. Гэтэл Г.Буяндорж тус компанийн тамга, тэмдэг, гарын үсгийг нь хуурамчаар үйлдэн 2004 оны 5-р сарын 11-ний өдөр 50 сая, мөн оны 5-р сарын 28-ны өдөр 50 сая бүгд 100 сая төгрөг "Зоос" банкнаас авсан байна. /Зарим эх сурвалжийн мэдээллээр уг мөнгийг сонгуульд буюу улс төрийн зорилгоор зарсан гэдэг/

 .

Энэ хэрэг явдалтай холбоотойгоор Хил хамгаалах ерөнхий газарт Монголын Үндэсний арбитрийн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Алтанцэцэг “Г.Буяндорж нь Монгол улсын нутаг дэвсгэрээс гарч хариуцлагаас зайлсхийж болзошгүй тул аль ч боомтоор нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч өгнө үү" гэсэн бичиг илгээж байжээ. Хохирогч "Да Мон Трейд" компанийн захирал Н.Эрдэнэбаатар Улсын мөрдөн байцаах газрын дарга хурандаа н.Энх-Амгаланд хандсан боловч энэ хэрэг шийдэгдэлгүй дарагдсан байдаг.

 .

2. Дөрвөн тэрбум 121 сая төгрөгийн хэрэг.

Г.Буяндорж нь 2002 оноос хойш "Цэн трейд" ХХК-тай түншийн харилцаа тогтоож, гэрээ болон ам тохиролцоо, итгэлцлийн үндсэн дээр өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж хамтран ажиллаж байжээ. Гэтэл уг компаниас Г.Буяндорж өөрийн охин компаниараа дамжуулан ихээхэн хэмжээний зээл авч, төлөөгүйгээр үл барам сүрдүүлж байсан талаар "Цэн трейд" ХХК-ийн захирал И.Эрдэнэбаатар гомдол гаргасан байдаг. Гомдолд "Ноёд группийн захирал гэх Гүнгэрэгжав овогтой Буяндорж нь "Цэн трейд" ХХК-аас итгэл эвдэн, залилан мэхэлж аваад тооцоо нийлж өрөө төлөхгүй байгаа 4,121,806,309 /дөрвөн тэрбум нэг зуун хорин нэгэн сая найман зуун зургаан мянга гурван зуун ес/ төгрөгийн асуудлыг хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэж өгнө үү" гэсэн байдаг юм байна. Гэвч Г.Буяндорж энэ хэргийнхээ хохирлыг барагдуулаагүй бөгөөд хэрэг тэгэсгээд намжсан байдаг байна.

 .

3. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт мөнгө угаасан гэх хэрэг.

Түүнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансаар мөнгө угаасан байж магадгүй талаар Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт гомдол ирсэн. Ирсэн гомдлын дагуу түүнд холбоотой гэгдэх Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансанд мөнгө угаасан хэргийг шалгаж байх явцад Г.Буяндорж мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэсэн мэдээлэл тараад байгаа юм.

.

Уг хэрэг 2011 онд гарсан байдаг. Г.Буяндорж өвөр монгол найз Э.Хурцаатай хамтарч БНХАУ-ын Тяньжин хотын "Тайшин" худалдааны экспорт, импортын компанитай хамтарч ажиллахаар болсон гэдэг. Г.Буяндорж "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" төрийн өмчит компаниас төмрийн хүдрийн баяжмал авах ажлыг хариуцах, харин түүний найз Э.Хурцаа нь "Тайшин" худалдааны экспорт, импортын компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллах болж.

.

Тухайн үеийн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" төрийн өмчит хувьцаат компанийн захирал П.Эрдэнэцогт болон нөгөө талаас БНХАУ-ын Тяньжин хотын "Тайшин" худалдааны экспорт, импортын компанийн захирал Хаинг Донг Шин нар худалдах, худалдан авах гэрээ хийжээ. Гэрээний гол нөхцөл нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс тус компани 100 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал авах болсон байна. Нэг тонн тутмыг нь 40 ам.долллараар авах, гэрээ хийжээ. Гэрээг дөрвөн сарын хугацаатай хийж, 100 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал авах, нийт дөрвөн сая ам.долларын гэрээ хийсэн аж. Гэрээний урьдчилгаа болох хоёр сая ам.доллар ч тус үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкин дахь данс руу нь шилжүүлэн орж иржээ. Мөнгөө шилжүүлээд хоёр сар болсон ч Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн төмрийн хүдрийн баяжмалаа нийлүүлсэнгүй.

.

Энэ хугацаанд Э.Хурцаа "Тайшин" компанийн албан баланкийг ашиглан захирал "Э.Хурцаа" хэмээн тамга дарж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 2-3 албан бичиг өгчээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансанд орсон хоёр сая ам.долларын 1.2 сая ам.доллар нь зургадугаар сарын 28-нд "Скай Тауэр Энх Буян" гэдэг нэртэй компанийн данс руу шилжжээ.

.

Энэ компанийн эзэн нь 20 гаруй насны Сэлэнгэ аймгийн харьяат н.Ууганбаяр хэмээх залуу байдаг аж. Зайсанд энэ компани байрладаг бөгөөд “Ноёд” группийн охин компани бөгөөд 1.2 сая ам.доллартой болохоос сар гаруйхны өмнө байгуулагдаж.

.

Ямар үндэслэлээр энэ мөнгө хаа хамаагүй компанийн дансанд орчихдог юм бэ. Худалдах, худалдан авах гэрээг Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй БНХАУ-ын "Тайшин" худалдааны экспорт, импортын компани хийсэн. Тэр дагуу тус компанийнхан урьдчилгаа мөнгө болох хоёр сая ам.долларыг шилжүүлсэн. Хэрэв урьдчилгаа мөнгийг шилжүүлэх байсан бол "Скай Тауэр Энх Буян" компани руу шилжүүлэх ёсгүй гэсэн асуудал дэгджээ.

 .

Г.Буяндоржтой холбоотой дээрх хэргүүдийг сэргээн дахин шалгаж байгаа юм байна.

.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bugdig:
ax duu ur udam cudraarn xorongig scalgaj ulcig xoxirlgui bolgox chuxal yaluuchuudad ard tumend caixan amraltin gazar ucan can bauguulj ox xeregtei amitni xureelen gex met ard tumni cetgezuid niizex zuil xiij ox xeregtei bn scudee luibarchdin idcen mongoor
2013-08-16
иргэн:
төмөрлөгийн Эрдэнэцогт Сайннямбуу нар хүдрээ зараад л хэдэн саяар нь кармаалаад сууж байдаг Зуучлагч нар нь 1 тн тутамд 4 доллар нэмж 3-г нь энэ 2-т өгдөг гэсэн
2013-08-16
Bayaraa:
Ямар сонин гарууд вэ? Сайннямбуу чинь Еронхий прокурор Дорлигжавын эгчийнх нь хуухэд гэсэн..
2013-08-15
ssss:
ene biznec xiij bgaa xvmvvcee bitgii ad vzeechee
2013-08-15
ахйй:
сүүлийн үеийн хэргүүдээс харахад гарын үсгийг хуурамчаар их үйлддэг юм байна.
2013-08-15
semgel:
ayya or yu geh bile
2013-08-15
зочин:
Энэ гар МАН -д тухайн үедээ овоо өргөл барьц өргөдөг байсан тулдаа л уснаас хуурай гарсан юм бишүү.
2013-08-15
Ariunaaaa:
Ene nuhur ch yahav.Hairan saihan busgui odoo yaanaa. Ehner bolson hoino shorond yavchihaar tegeed huleeh l boldog baih daa. Tegj dooshoo oruulahgui yumsa. Ariunaa bi chamd hairtai shuu...
2013-08-15
Abara:
Medelel chulutei.heleh uge heleh erhgui yub daina,dahin tanaid setgegdele heze ch bichihgui,haalttai sait bna ??????????
2013-08-15
HGGOOR:
Нөхрийнхөө луйврыг аргалах гэж Ариунаа нь Энхбаярт долигнож их гүйсэн дээ, зайлуул. Шунал юм даа.
2013-08-15
DUULAACH:
BUYANDORJ SHOROND OROOD ARIUNAA CONTSERT TOGLOVOL HUN PIG UZNDEE
2013-08-15
Zocnin:
Anh avgai hvvhdee hauyhaasaa ehleed l muu um hiih garaa n ehelj dee.ugaadaa muu hvn
2013-08-15
Тагнуул:
НОЁД групп гэдэг чинь ноёдтой хамтарсан мафын бүлэг шүү дээ. Манай эдийн засагтай тэмцэх газар сайн ажиллаж байгаа Харин УИХ-ын гишүүд болон хуулийнх нь жинхэн дарамтлан загнаж ажлыг нь хйилгэхгүй байдаг шүү дээ ЗӨВ БҮХ ТОП 100 гэдэг байгууллагуудыг тагнан сайн шалгах хэрэгтэй шүү
2013-08-15
donrov:
nuurhii ariunaa ner tur n muu huntei hanilsnaas bol sevtej bdag haramsaltai ya zuunharaagiin tsagdaad bhdaa bohir biznes hiij edii zeregtei luivarchin bolson hun dee
2013-08-15
zochin:
Ariunaa , Buyandorj taarsan neg teregnii luivarchinguud shuu dee.
2013-08-15
нраолт:
АН МАН ач тач үзэлцэв
2013-08-15
Sdgh:
MAH luivarchin avilgalchaar duurzen hogiin sav baisan.odool neg hogiin saviig asgah bolj dee . Odool asgaj zeverlehgyi bol dotroosoo otood umhiireh biz.umhii unertei bolchihvol unree toohoo bolij eheldeg gesen.
2013-08-15
иргэн:
МАН-ЫН ИВЭЭЛД ОРСОН ЭНЭ ЛУЙВАРЧИНГ САЙН ШАЛГАЖ ЯЛЫГ НЬ ҮҮРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЦАГДААГИЙН АЖИЛТАН БАЙСАН ЭНЭ ХҮН АНХ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ БОХИР АРГААР БИЗНЕСТ ХӨЛ ТАВЬЖ ХӨЛЖСӨН БӨГӨӨД ГЭМТ ҮЙЛДЛЭЭ ХААЦАЙЛАХЫН ТУЛД МАН-Д УДАА ДАРАА БОХИР МӨНГӨНӨӨСӨӨ ХАНДИВЛАЖ ТЭДНИЙ ИВЭЭЛД ОРЖ ДУРААРАА ДУРГИСАН БАЙДАГ.
2013-08-15