“Ерөнхий сайдын 30 минут” цуцлагдлаа

img

Долоо хоног бүрийн пүрэв гаригийн 12.30 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт улс орны нийгэм, эдийн засгийн байдлын өөрчлөлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өгдөг уламжлалтай.

6

Өнөөдрийн “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болохоос өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, дуусах болоогүй гэсэн шалтгаанаар 13.30 цаг хүртэл хойшлогдоод байсан юм. Гэтэл уг хурлаар улс орны өнөөгийн нөхцөл байдлыг авч хэлэлцэж байгаа тул дуусах тов нь тодорхойгүй байна хэмээн “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтыг цуцаллаа.

6

Дашрамд дуулгахад, ҮАБЗ-ын энэ удаагийн  хуралд төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнээс гадна өмнөх Засгийн газрын тэргүүн С.Батболд, С.Баяр нар оролцож байгаа юм.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дуусаа:
ярих юм нь дуусаад сайд нараасаа будаа хураахаар явсан тул уулзалт хойшлогдов
2013-08-15