“UB AWTO TUNING 2013” шоу болно

img

Монголын спорт машин сонирхогчдын холбоо буюу М77 клубээс санаачлан “UB AWTO TUNING 2013” шоуг энэ сарын 17-ны бямба гарагт “Мишээл экспо”-д зохион байгуулахаар болжээ.

Тус шоу нь авто техникийн хувьсал өөрчлөлт, орчин үеийн чиг хандлага, монгол инженерийн ур  чадварыг олон нийтэд харуулах зорилготой юм. Анх 2010 онд зохион байгуулагдахад нь 40 автомашин оролцож байжээ.  Харин энэ удаа 50 гаруй автомашин оролцох бөгөөд бүгд 100 хувь Монголд тоноглогдсон гэдгээрээ онцлог. Үүнээс гадна манай спорт клубүүдийн шилдэг машин болон зургаан дугуйтай “Ланд Круйзер” зэрэг ховор, сонин содон автомашин ч оролцох нь.

Тасралтгүй найман цаг үргэлжлэх уг шоуны үеэр олон төрлийн уралдаан тэмцээн болох бөгөөд эрэгтэй, эмэгтэй болон хүүхэд гэсэн ангилалтай байх юм.

Мөн хамгийн шилдэг Монгол инженер, сэтгэл гаргаж тоноглосон автомашиныг шалгаруулна. Үүнээс гадна 100 мянган ам. долларын автомашины худалдаа, эрэгтэй, эмэгтэй жолоочийн ур чадварын уралдаан болно. Зохион байгуулагчид нь  “Энд дрифт хийх тэмцээн болохгүй бөгөөд маш олон машин байгаа боловч огцом дуу чимээгүй, тайван шоуг зохион байгуулна. Бүх тэмцээн уралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллана” гэж мэдэгдлээ.

Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ