“Оюутолгой” ХХК, Засгийн газар, Уул уурхайн яаманд мэдэгдэл хүргүүллээ
Хөрөнгө оруулалтын гэрээний тодорхой бус шалтгаанаар 2000 орчим ажилчдад нөхөн олговор өгч тодорхой бус хугацаагаар “Оюутолгой” ХХК ажлаас түр чөлөөлсөн. Үүний улмаас эдгээр ажилчдын ажлын байрны баталгаа алдагдах байдал үүсч буй юм. Иймээс МҮЭХ-ноос “Оюутолгой”ХХК, Засгийн газар, Уул уурхайн яаманд өнөөдөр мэдэгдэл хүргүүлжээ.
Мэдэгдэлд “Хөрөнгө оруулалтын гэрээг тодорхой болгох, гэрээгээр хүлээсэн үүргээ талууд хариуцлагатайгаар биелүүлэх, тэнд ажилллагчдын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг найдвартай хангуулахын төлөө Оюутолгой компанийн захиргаа болон төрийн байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагатай” хэмээжээ. Мөн 2000 гаруй ажилчдад түр чөлөө олгосон шалтгаан, ажилтнуудыг эргүүлэн авах хугацаа, ажлын байрны баталгааны талаарх мэдээллийг ойрын хугацаанд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд албан тоотоор ирүүлэхийг шаардсан байна. Хэрвээ тодорхойгүй гэрээний улмаас эдгээр ажилчид хохирох байдал үүсвэл тус холбооноос шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно гэжээ.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ