Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлыг танилцуулав
2013-08-15

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо/МҮЭХ/-нд өнөөдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллага/ОУХБ/-ын Ази номхон далайн бүсийн захирал Ноён Урамото болон Бээжин дэх товчооны захирал Анна Херберт, Бүсийн захирлын ахлах зөвлөх Мин Кинг, ОУХБ-ын Монгол дахь төлөөлөгч П.Болормаа тэргүүтэй хүмүүс айлчилжээ. Тэднийг МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар хүлээн авч уулзан Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, цаг үеийн асуудлаар санал солилцжээ. Мөн энэ үеэр МҮЭХ, ОУХБ-ын хамтын ажиллагааны талаар ярилцсан ба цаашид хийх ажлын чиглэлээ тогтсон байна.

МҮЭХ нь ОУХБ-тай 1990-ээд оноос идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин