Золгүй тохиолдлоор гурван хүн нас барав

img

Нийслэлийн хэмжээнд  нэгдүгээр сарын 4-ны өдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 928 дуудлага иржээ. Мэдээллийн мөрөөр шалгахад гэмт хэргийн шинжтэй 32  үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласнаар гэмт хэргийн шинжтэй бүртгэгдсэн 32 хэргээс 29 хэргийн  эзэн холбогдогчийг нь тогтоосон байна. Энэ өдөр хулгай 4, танхай 6,  бусдын биед гэмтэл учруулсан 4, зам тээврийн осол зөрчил 13 гарч есөн хүн гэмтжээ. Түүнчлэн  4-ний өдөр  нийслэлд золгүй тохиолдлоор 3 хүн нас барсныг цагдаагийн байгууллагад бүртгэн шалгаж байна. Өнгөрсөн хоногт нийслэлд 231, орон нутаг 34 хүн эрүүлжүүлж,  нийслэлийн Хан-Уул, Баяpзүрх,  Сонгинохайхан дүүргийн эрүүлжүүлэх илүү ачаалалтай хоносон байна. Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ