Амиа алдсан Монгол бүсгүйн төлөө жагсана
Өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт Хөгжим бүжгийн коллежийн замын урд байрладаг “Michelle” ресторан, зочид буудалд ажилладаг нэгэн эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Одоогоор хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүд сул чөлөөтэй явж байгаа нь иргэдийг бухимдахад хүргээд буй юм.
Тиймээс өөрийн эх орондоо харийн хүний гарт харамсалтайгаар амиа алдсан бүсгүйн хэргээс үүдэн эрхээ хамгаалахаар нэгдсэн охид бүсгүйчүүд ирэх бямба гаригийн 17:00 цагг Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ