Н.Төгсцогт дэлхийн аваргын тэмцээний бэлтгэлдээ гарчээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт, дэлхийн оюутны аварга, Азийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх аравдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ гарчээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Намайг чин сэтгэлээсээ дэмждэг та нартаа баярлалаа. Миний бүх зүйл сайн байгаа. Та бүгдийнхээ итгэлийг алдахгүйн тулд улам хичээх болно. Тиймээс ирэх 10 сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ эрчимтэй бэлдэж эхэлсэн шүү. Хичээнээ” хэмээн бичжээ.
2013 оны боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Астана хотод зохиогдох юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ