
Каирт олныг хамаарсан үймээн самуун үргэлжилсээр байна. Өнөөдөр 287 хүн амиа алдсаны дунд ажил үүргээ гүйцэтгэж явсан гурван сэтгүүлч амиа алджээ. Британийн “Sky News” телевизийн оператор Мик Дин зүрхэн тус хавьцаа үхлийн шарх авч амиа алдсан бол Египетийн “XPRESS” сонины 26 настай сэтгүүлч бүсгүй Хабиба Ахмед Адб Элазиз, Рабиа аль-Адавийя сүмийн дэргэд болсон үймээнд “Al Akhbar” сонины сэтгүүлч Ахмед Абдель Гавад амь үрэгдсэн байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ