Хавдрын эсрэг үндэсний аян нээлтээ хийлээ

img

Хавдар судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн өргөөнд өнөөдөр “Хавдрын эсрэг үндэсний аян 2013”-ын нээлтийн ажиллагаа боллоо. Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТВ, “ХААН банк” хамтран хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болов. Нээлтийн ажиллагаанд ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа, ХСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч О.Баяр, ХААН банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, МҮОНРТ-ийн дэд захирал Л.Цэрэн-Очир, ХСҮТ-ийн дэд захирал Г.Пүрэвсүрэн болон албаны хүмүүс оролцлоо.

.

Гурав дахь жилдээ зохиогдож буй тус аяны хүрээнд энэ жил Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дорнод зэрэг найман аймагт аян үргэлжилнэ. Эдгээр найман аймагт хавдрын өвчлөл өндөр байгаа бөгөөд аяны үйл ажиллагааг өөрийн аймагтаа явуулахыг дэмжиж байгаа юм.

“Хавдрын эсрэг үндэсний аян 2013”-ыг ХСҮТ, Хаан Банк, МҮОНРТ хамтын ажиллагааны  гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Энэ жилийн аяныг хэрэгжүүлэхийн тулд ХААН банк сангаас 103 сая гаруй төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь ХААН банк Монгол хүний төлөө оруулж байгаа нийгмийн сайн сайхны төлөөх хөрөнгө оруулалт юм.

Аяны хүрээнд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх үзлэг зохион байгуулах, зарим төрлийн мэс засал эмчилгээг орон нутагт хийх, хорт хавдрын хяналтанд байдаг хүмүүст зөвлөгөө өгөх, эмч эрүүл мэндийн мэнгэажилтнүүд болон ХААН банкны сайн дурын ажилтнуудад сургалт зохион байгуулах, сэтгүүлчдийн дунд болзолт уралдаан зохиох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

.

Энэ жилийн аяны онцлог нь хавдрын мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн баг аймгуудад ажиллаж хорт хавдартай хүмүүст зарим төрлийн мэс заслын тусламж үзүүлэх ба энэ нь орон нутгийн эмч нарыг ажлын байранд гардан үйлдэлд дагалдуулан сургах ач холбогдолтой аж.

Аяныг хэрэгжүүлэхийн тулд тухайн орон нутгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, ХААН банкны орон нутаг дахь салбарын хамт олон хамтран ажиллана. Мөн ХСҮТ-өөс хавдрын мэс засал, толгой хүзүүний мэс засал, эмэгтэйчүүдийн хавдар судлаач, дүрс оношлогооны эмч, хавдар судлаач эмч, сургалтын арга зүйч, жолооч, МҮОНРТ-ээс зураглаач, сурвалжлагч гэсэн бүрэлдхүүнтэй баг ажиллах аж.

.

Энэ үеэр мөн өнгөрөгч 2011, 2012 онуудад зохион байгуулсан аяны хүрээнд хийгдсэн ажлуудыг мөн дүгнэсэн.

-2011 онд 21 аймаг, 9 дүүрэг, 2012 онд 12 аймагт хавдрын цогц тусламж үйлчилгээ үзүүлсэн

-Монгол орон даяар 23000 км зам туулсан

-40000 гаруй хүнийг үзлэгт хамруулан тусламж хүргэсэн

-1000 орчим сайн дурын ажилтан бэлтгэгдсэн

-ХААн банк 261 сая төгрөгийн санхүүжилт хийсэн

-Хортой ба хоргүй хавдар 7720 оношлон эмчилсэн

-Бусад суурь өвчлөл 20968 оношлогдсон

-168 яаралтай мэс ажилбар хийгдсэн

-480 сувилагч, 2173 эмч, эрүүл мэндийн мэргэжилтэнд сургалт зохион байгуулсан

-ХААН банкны сайн дурын идэвхтнүүд:

-2011 онд 500 байгууллагын 13600 хүнд “Хорт хавдраас сэргийлэх талаар” сургалт зохион байгуулсан

-2012 онд ЕБС-ийн 50000 сурагчдад “Хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс сэргийлэх талаар” сургалт зохион байгуулсан

-2011-2012 онд төвийн 27, орон нутгийн 24 телевиз, радио, сонин, сэтгүүл, вэб сайт зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүн амд мэдээлэл хүргэсний сацуу 70 гаруй сэтгүүлчид “Хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл, тэдгээрээс сэргийлэх талаар” 220 гаруй бүтээл туурвиж олон нийтэд хүргэжээ.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Havdar sudlaliin emch nartaa bayarlalaa
2013-08-16
wish:
fuck u
2013-08-15