Жим Керри: Инээдмийн жанар үгүй болж байна

img

Жим Керри буюу “Маск”, “Бүхнийг чадагч Брюс”, “Худалч худалч” зэрэг киногоороо үзэгчдийн танил болсон жүжигчин Жэймс Южин Керри 1979 оноос эхлэн урлагт хүчин зүтгэх болсон. Тэрбээр анх 17 настайдаа эцэг эхээ тэжээх гэж “Юк Юк” хэмээх театрт хошин шогийн жүжигчнээр ажиллаж, урлагийн гараагаа эхэлсэн гэдэг. Холливудийн одод түүнийг “солиот” ч гэж хочлох нь бий. Үнэхээр ч өвөрмөц дүр төрх, нүүрний хувирал болон хачирхалтай хэрнээ үнэмшилтэй элэглэл нь түүнийг од болох замд нь хөтөлсөн гэмээр. Жим дэлгэцийн бүтээлд оролцох сонирхолтой байсан ч 1990 он хүртэл түүнд ямарч боломж олдоогүй аж. Инээдмийн жүжигчин Жим Керритэй “V сэтгүүлд өгсөн ярилцлагаас сонирхуулж байна.

6

-Худалдагчаас жүжигчин болсон гэсэн. Олон сонин сэтгүүл, анхны гарааны чинь талаар бичиж байсан. Та надад анхныхаа түүхийг сонирхолтойгоор, арай содон маягаар хариулаач?

-Намайг Лос-Анжелесийн инээдмийн киноны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад жүжигчин Родни Дэнжирфилд инээдмийн телевизийн шоунд оролцох санал тавьсан. 1994 онд тоглож, амьжиргаагаа дээшлүүлэх хэдэн төгрөгтөй болгосон анхны кино маань “Эйс Вентура”. Ингээд л би гэдэг хүн чинь худалдагчаас шууд л жүжигчин болсон доо. Родни Дэнжирфилд анх санал тавихдаа чи зүгээр л тэнэг хүн шиг л байх хэрэгтэй. Би шууд хэлэхэд, чамд кино урлагт мөнхрөх ганц л арга бол “эргүү” хүн шиг байх хэрэгтэй. Хэнээс ч хамаагүй энэ Жем Керри жоохон сэтгэцийн өөрчлөлтэй байхаа гэж хэлүүлэх юм бол  чи амжилтад хүрэх болно. Гарц нь мэдэгдэхгүй төөрдөг байшин дотор, чамайг гаргах ганц л зүйл бол “инээд” гэдгийг санах хэрэгтэй гэсэн. Одоо бодоход 1990 оны үед Холливудад гарч байсан дийлэнх уран бүтээл уянгын төрөл давамгайлж байж. Телевизийн өмнө суусан үзэгч бүр л далайн усаар уйлдаг байлаа ш дээ.

6

-Тийм юм байна. 1990 оны кинонууд их уйтгартай, хар салхитай байсан. Таныг хамгийн эхэлж хэн гаж гэж хэлсэн вэ?

-“Маск” кинонд хамтран тоглосон жүжигчин Камерон Диаз намайг “Бүтэн 30 минутын турш хуучны дуунуудыг хамаг чадлаараа орилж дуулдаг хүнийг “солиотой” гэхээс өөр юу гэх вэ”  гэсэн.

6

-Таны бүтээсэн дүрийн олонхи нь инээдмийнх. Та энэ төрөлд илүү дуртай юм аа даа?

-Мэдээж хүнийг инээлгэж, зовлонг нь түр ч гэсэн мартуулна гэдэг агуу үйл. Хүн инээлгэх дургүй хүн гэж байдаггүй болов уу. Найз нөхөд, гэр бүлтэйгээ байхдаа ч хошигнож, инээд хөөр бэлэглэх дуртай. Харин жүжигчин хүнийхээ хувьд бол инээдмийн төрлөөс илүүтэй уянгын буюу сэтгэлийн утас хөндсөн талдаа сонирхолтой. Би уран бүтээлч хүн учраас бүтээлч байхыг чармайдаг. Хамгийн бүтээлч жүжиглэлт инээдмийнхнээс шаарддаг юм. Ганц удаа инээлгэхийн тулд олон зүйл бодож, толины өмнө олон янзаар нүүр амаа мурийлгаж, сарийлгана даа.

6

-Ер нь кинон дээрх Жим Керри амьдрал дээрхтэй хэр адил вэ?

-Би бусдаас илүү эрч хүчтэй, бүтээлч амьдрахыг хүсдэг. Үргэлж шинэ санаа сэдэж, түүнийгээ биелүүлж, үр дүнг нь харж байж санаа минь амардаг хүн. Кинонд тоглоход огт хүндрэл гарсан удаа байгаагүй. Тэр киног чинь нэг шөнийн дотор хийчихсэн юм шүү дээ. Тоглосон юм шүү. Миний бодлоор “Yes Man” надаас тэс ондоо хүн биш, би тэр дүрдээ өөрийн зан чанарын өчүүхэн ч гэсэн хэсгийг шингээсэн. Жүжигчин болохоороо олон янзын ааш зантай, бид чинь.

6

-За гэж хэлсэндээ хамгийн их харамссан үе байдаг уу?

-Одоо хүртэл харамсдаг зүйл байхгүй дээ. Харин харамсдаг байсан гэвэл 11 настайдаа залуу усан цэргийн дугуйланд явах уу гэхэд нь за гэж хэлсэндээ аягүй харамсдаг. Энэ дугуйлан нь цэрэгжүүлсэн байдалтай скаут л гэсэн үг. Тэнд миний үсийг хусч, хүн бүр над руу дайрч, надаар даажигнадаг байсан. Яагаад харамсахаа больсон бэ гэхээр хэрэв би тэр дугуйланд яваагүй бол өдийд ганц ч шүүмжилсэн үг сонсч чадахгүй нялзрай амьтан болох байсан болов уу гэж бодсон юм. Тэгэхээр за гэж хэлэх үргэлж сайн зүйл рүү хөтөлдөг байгаа биз.

6

-Таныг дэлхийн хамгийн сонирхолтой, хөгжилтэй хүн гэдэг. Үүнтэй санал нийлдэг үү?

-Би хөгжилтэй хүн гэдэгтээ санал нийлнэ. Харин сонирхолтой гэдэг бол харьцангуй ойлголт. Жишээ нь, би 2000 хүний дундаас хамгийн сонирхолтой хүн байж болно харин дэлхийд хоёрхон мянган хүн амьдардаггүй. Хэрвээ би өөрийгөө сонирхолтой, хөгжилтэй нэгэн гэж байнга яриад байвал онцгүй байх нь тодорхой байна биз дээ.

6

-Таныг буддист гэх хүн олон байх юм. Ямар шашин шүтдэг вэ?

-Би будда, лал, католик шашинд сүжиглэдэг. Хүмүүс намайг ямар шашин шүтээсэй гэж хүснэ би тэр шашинг дагахад бэлэн. Би бол хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой алиа салбадай шүү дээ /инээв/. Үнэндээ би энэ шашин буруу тэр шашин зөв энэ тэр гэх дургүй. Шашин бол шашин бүгд ижил. Тэнд нэг бурхан гэж бий, түүнийг Есүс, Будда, Аллах гэж бид өөрсдөө хувааж нэрлээд байгаад л гол учир нь байгаа гэж боддог хүн.

6

-Найруулагчдын уран сэтгэмж бол өөр өөр байх нь тодорхой. Сүүлийн үед дэлгэцнээ гарах инээдмийн жанрын кинонууд шуудхан хэлэхэд, заваарсан юм болсон санагдаж байна. Ямар ч учиртай нь мэдэгдэхгүй боллоо. Олон жилийн турш инээдмийн жүжигчин гэж цоллуулсан хүний бодлоор юу гэж дүгнэх вэ?

-Инээдмийн төрөл уг нь хамгийн хэцүү төрлийн нэг. Уйлах амархан, инээх хэцүү гэдэг. Харин сүүлийн үед тэнэгтэж чаддаг нь л инээдмийн жүжигчин болоод байгаад харамсч байна. 1920 оны үед агуу инээдмийн жүжигчин Чарли Чаплинг яаж жүжиглэдэг байсныг сана л даа. Алхаа, гишгээ, гарын байрлалыг дууриаж хэн ч чаддаггүй байсан. Харин одоо бол ямар ч сонгодог зохиолыг эвдэлж, утга учрыг алдагдуулж байгаа нь харамсалтай. Би ганц хувь Жим Керри байхад өөр талд дахиад л намайг дууриасан, миний арга барилыг хулгайлсан Жим Керри байх жишээтэй. Тиймээс инээдмийн жанр алга болоход хүрээд байна. Драмын урлаг мөнх настай. Драмын жүжигчдийн агуу сэтгэлийн хөөрлийг хэн ч дууриаж чадахгүй. Харин инээдмийн урлагийг дуртай нь дуурайж байгаа нь энэ урлаг мөхөх зам руугаа ойртож байгаа хэрэг.

6

-1962 оны нэгдүгээр сарын 17-ний өдөр төрсөн. Одоо 51 настай. Нуулгүй хэлэхэд, таныг олон жилийн хугацаанд тогтворгүй амьдралтай байсныг санах юм?

-Миний хайртай хүнийг Катриона Уайт гэдэг. 26 настай, ирланд бүсгүй бий. Намайг 50 хүрчихээд өөрийнхөө охин шиг хүүхэдтэй үерхэх хэрэггүй гэх олон хүн байдаг. Тэдэнд ямар хамаа байна аа. Зүгээр л урдах ажлаа хийх л хэрэгтэй биз дээ. Ер нь фэн гэдэг хоёр ойлголттой. Яг яах гээд байгаа нь ойлгомжгүй санагдаад байдаг.

6

-Дандаа инээх ямар санагддаг вэ?

-Уйтгартай, утгагүй, нэгэн хэвийн санагддаг.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Google:
Uhaantai hun bna da.
2013-08-16