Сири Египет хоёр нэг шугамаар явах учиргүй
Сүүлийн үед хууль сахиулах хүчин, сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн болж хувирсаны уршгаар 278 хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн шархдаж бэртлээ. Египетийн эрх баригчид хэлэлцээг үргэлжүүлэхийн оронд хүч хэрэглэхээр шийдвэрлэсэнд сэтгэл дундуур байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгджээ. Тэрбээр “Сири Египетэд хоёр нэг шугамаар явах учиргүй” гэсэн байна. АНУ-ын засаг захиргаа болон өрнөдийн бусад улс Египетэд хүч хэрэглэх ажиллагаа явуулж буйг эрс шүүмжилж байна.
Египетийн улс төрийн бүх хүчинд хандан хүч хэрэглэх ажиллагааг газар авахаас сэрэмжлэхийг ОХУ мөн уриаллаа. Тус улсын ГХЯ-наас “Орос улс үндэсний зөвшилцлийн үндсэн дээр улс төрийн үйл явцыг сэргээх, өргөн яриа хэлэлцээ хийх замаар Египетийн бүх оршин суугчийн эрх ашгийн үүднээс ардчилсан шинэтгэлийг үргэлжлүүлэхийн төлөө байна” гэж мэдэгдлээ.
Түүнчлэн цэргийн эрх баригчид хэт хатуу арга хэмжээ авч байна гэж огцрох өргөдлөө өгсөн дэд ерөнхийлөгч Мухаммед эль-Барадеиг шийдвэрээ дахин харж үзэхийг Оросын тал хүссэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ