“Шуранхай”-н Б.Номин-Эрдэнэ хайраа олжээ
“Шуранхай” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ шинэхэн дурлалтай учирчээ. Тэрбээр найз залуугийнхаа зургийг өөрийн фэйсбүүк хуудаснаа тавьж “Би үнэхээр их аз жаргалтай байна” хэмээн бичжээ. Түүний найз залуу өдгөө Солонгост урлагийн чиглэлээр суралцдаг гэнэ. Тиймээс дуучин бүсгүй долоо хоног бүр Солонгос нисдэг “гүйдэлтэй” болсон гэнэ шүү.
Уг нь хамтлагаасаа ганцаараа ганц бие үлдсэн Б.Номин-Эрдэнэ балетчин Д.Одсүрэнтэй удаан хугацаанд үерхэж, “Хүлээхийн жаргал амттай. Хайртай хүнээ иртэл нь хүлээнэ” хэмээн хэвлэлд ярьж байсан удаатай.
Ямартаа ч, залуу хосууддаа сайн сайхныг хүсье.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ