“Тавантолгой”-н хувьцаа эргээд буурч эхлэв

img

  Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр нийт 44 хэлцэл хийгдэж, нийтдээ 13 компанийн 3922 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр багцын болон тендер саналын арилжаа хийгдээгүй бөгөөд энгийнээр нэг тэрбум 327 сая 86 мянга 500 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийгджээ. ТОП-20 индекс энэ удаа 13680.64 нэгжид хүрч, 163.64 нэгжээр буурчээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 1.18 хувиар буурсан үзүүлэлт юм. Хоёр өдрийн турш үнэ нь тогтвортой байсан “Тавантолгой” компанийн хувьцааны ханш энэ удаа 3.23 хувиар буурчээ. А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ