
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 9 дүүргийн Засаг дарга болоод дүүргийн Худалдан авах ажиллагааны албадын дарга нартай уулзалт хийжээ.
Нийслэлийн хэмжээнд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн 30 гаруй хувь буюу 100 тэрбум гаруй төгрөгийн тендерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх дараа жилээс орон нутаг шилжинэ. Үүнтэй холбогдуулан дүүргийн Худалдан авах ажиллагааны албадыг бэхжүүлэх, чадавхижуулах, дүүргийн удирдлага, албадтай хэрхэн уялдаатай ажиллах талаар ярилцсан байна.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт ирэх оны төсөвт Худалдан авах ажиллагааны албанд шаардлагатай хэмжээгээр төсөв хөрөнгө суулгах, мөн байр байршил, өрөө тасалгааны хүрэлцээг сайжруулахад анхаарч, уялдаа холбоотой ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нараас хүссэн байна.
Харин дүүргийн Худалдан авах ажиллагааны албадын тендерийн явцын тайлан, мэдээ болон тендерийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг нэг стандарт загварт оруулах ажлыгХудалдан авах ажиллагааны газар анхаарч тодорхой загвар маягт хүргүүлэхээр боллоо. Ажлын тоо, хэмжээ нэмэгдэхтэй холбоотой боловсон хүчний хүрэлцээг тооцож, шаардлагатай орон тоог нэмэгдүүлэх, зохион байгулахаар төлөвлөж буй сургалтуудад мэргэжилтнүүдийг тогтмол хамруулж ажиллахыг шаардлагатайг хэлсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ