“Оюутолгой”-н хувьцаа 3.52 хувиар буурчээ
Торонтогийн биржид арилжаалагдаж буй “Оюутолгой”-н хувьцааг олон судлагааны агентлагууд судладаг билээ. Тэгвэл эдгээр агентлагууд хувьцааны зорилтот үнийг бууруулжээ. Тухайлбал, “Credit Suisse”-ээс зорилтот үнийг 10-аас 6 ам.доллар болгож бууруулсан бол “BMO Capital Markets”-аас 5.5 ам.доллар болгосон байна. Мөн CIBC-ээс 11.00 ам.доллараас 9.50 ам.доллар болгож бууруулжээ. Дээрх судалгааны агентлагуудын хоёр судлаач хувьцааг “худалдах” гэсэн зөвлөгөө өгсөн бол хоёр нь “хадгалах” гэсэн зөвлөгөө гаргажээ. “Оюутолгой”-н хувьцааны ханш өчигдөр Торонтогийн бирж дээр 4.94 кан.долларт хүрч өмнөх өдрөөсөө 3.52 хувиар унасан байна. Ханш богино хугацаанд үргэлжлэн унах магадлалтай байна гэж “Мандал Ассет Менежмент”-ээс мэдээлжээ.
6
Дашрамд дурьдахад, далд уурхайн санхүүжилтийн асуудал 2013 оны эцсээр шийдэгдэх боломжтой гэсэн мэдэгдлийг албаныхан хийжээ. Харин ил уурхайн олборлолт болон “Цагаан хад” хүртэлх дэд бүтцийн ажил үргэлжлэх юм байна. Мөн “Рио Тинто”-оос “Оюутолгой” ХК нь 600 сая ам.долларын зээл авах гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийг 2013 оны үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, мөн “Оюутолгой” төслийг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд ашиглахаар болжээ. Зээл нь 2013 оны 12-р сарын 31-нд хугацаа нь дуусах ба хувьцаанд хөрвүүлэлт хийгдэхгүй аж.
6
Одоогийн байдлаар “Оюутолгой” компани нь урт хугацааны гэрээний дагуу спот ханшаар зэсийн баяжмалаа экспортлож байгаа. Энэ онд тус компани 75-80 мянган тн зэсийн баяжмал үйлдвэрлэх боломжтой аж. 2013 оны орлогоос 5 хувийн роялтиг Монгол улс авахаар байна. ““Оюутолгой” төслийн санхүүжилтийг шийдэх тал дээр Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд далд уурхайн санхүүжилтийг шийдэхийн тулд Засгийн газраас олон түвшний зөвшөөрөл авах ёстой” хэмээн тус компаниас мэдэгджээ.
6
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ