Мадонна 55 нас хүрлээ

img

  Америкийн поп од дуучин Мадонна өнөөдөр 55 нас хүрч байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар тэрбээр төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхгүй. Зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрөөнө гэжээ.

Мадонна Луиза Вероника Чикконе 1958 онд Мичиган мужийн Бей-Сити хотод итали гаралтай олон хүүхэдтэй гэр бүлд төрсөн юм.  Мадонна ердөө л 35 доллартай Нью-Йоркийг зорьж Америкийн од болохоор ирсэн нь жинхэнэ америк мөрөөдөл байв. Түүний америк мөрөөдөл ч биелсэн юм. Балетын хамтлагт бүжиглэхээсээ өмнө тэрбээр хэд хэдэн хямдхан хөлсний ажил сольсон байдаг. Удахгүй “муу охин”-ыг дэлхий даяар мэдэх болсон билээ. Хэт богино шорттой, үсээ ямар ч өнгөөр хамаагүй будаж  задгай бүжиг хийж имижээ тэр гэхийн тэмдэггүй өөрчилж байв.

Тэрбээр гурван арван жил хөгжмийн ертөнцөд ажиллахдаа “Грэмми”-г долоон удаа хүртэж, Гиннесийн номонд бүх цаг үеийн хамгийн амжилттай дуучин хэмээн бичигдэж, 300 сая гаруй диск нь борлогдсон юм.

Зарим эх сурвалж түүнийг нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй гэдэг.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asuult:
hezeech humuunlegiin ajil hiij baigaagui gej unen uu
2013-08-16