Засгийн газрын ээлжит хуралдаан болно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачлан боловсруулсан Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын санаачлан боловсруулсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэнэ. Мөн энэ үеэр Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын хэрэгжилтийн явцын тухай, Галт тэрэгний хөдөлгөөн хаасан тухай асуудал яригдана.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ