Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн үе үеийн гишүүдтэй уулзав

img

  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үе үеийн гишүүдийн төлөөлөлтэй уулзаж Монгол Улсын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцсон.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал, С.Баяр, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцлоо. Харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт урилга явуулсан ч тэрээр БНСУ  руу эмчлүүлэхээр явсан тул ирж чадаагүй юм. Уулзалтаар монгол орны мөнгө зээлийн асуудал, ханшийг хэрхэн барих зэрэг асуудлыг хөндөн ярилцсан байна. Тэр дундаа Оюу толгойн асуудлыг нэлээд нухацтай ярилцаж, хүн бүрийн бодлыг сонсчээ. Энэ хүрээнд гэрээгээ эргэж харах, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх нөхцөл болоод байгаа хууль эрх зүйн орчин байгаа бол түүнийг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцсон бөгөөд үүн дээр яаралтай арга хэмжээ авахыг Засгийн газар, УИХ-д үе үеийн төрийн өндөрлөгүүд санал болгосон байна.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bataa:
Ovu tolgoi hvndersen Mongol hvn zorigtoi vzeltseh heregtei Da Ganbold chadah boluu huja gedeg bizdee
2013-08-19
nerner:
shoudsaar baigaad iim yum bolj baina daa
2013-08-18
ranm:
erunhiilugchiin zuvluhuud yugaa zuvludug bn
2013-08-17
ундрах:
Гунгаадорж цагдаад шалгагдаж байгаа ичиг ичиг
2013-08-17
Zochin:
Alibaa udirdlaga tuhain tsag yeiinhee ilerhiilel bdag, Sodnom guai buruu yariad bh shig haragddag shuu, nen ylanguy yg Bayrtsogtoi tostei .
2013-08-16
mongolhun:
yriltsaj baij gartsiig olon shuudee demjij bn olon uulzah heregtei
2013-08-16
Biiiii:
Asuudal garbal yariltsahgui yaj shiideh be dee.
2013-08-16
зочин:
чадахгүй юмаар оролдох түмэн олонд гай болдог гэдгийг бүү мартаасай үе дамжсан хараал хүртэх бийдээ
2013-08-16
суух газаргүй:
ёстой байж суух газаргүй болчоод аргаа барж байна даа хөөрхийс хэзээ байтлаа эднийг хүн гэж тоож байлаа хихихихи нүхээ олохгүй мөндөлүүд бужигнаж байна
2013-08-16