Хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүдийн хэргийг прокурорт буцаалаа
Зохион байгуулалттайгаар хүчингийн хэрэг үйлдсэн Б.Мөнхжаргал, Ц.Бат-Өлзий, Д.Алтай нарын хэргийг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцээд прокурор яллах дүгнэлт буруу үйлдсэн хэмээн үзжээ. Тиймээс шүүх бүрэлдэхүүн яллах дүгнэлтийг дахин нягтлах ёстой гэж үзээд хэргийг прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргасан байна.
Тэдэнд өнгөрсөн тавдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.4, 126.2.6, 181.2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оноосон билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ