Хадгаламжийн даатгалын корпораци өнөөдөр нээлтээ хийнэ

img

Хадгаламжийн даатгалын корпорацийн тухай хууль өнгөрсөн нэгдүгээр сард батлагдсан билээ. Үүнтэй холбогдуулан  хадгаламжийн даатгалын корпораци өнөөдрөөс албан ёсоор иргэдэд нээлттэй үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.

Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 11.00 цагт “MAX” цамхагт болох юм байна. Уг арга хэмжээнд банк, санхүүгийн салбарын удирдах албаныхан, мэргэжилтнүүд оролцох аж. Түүнчлэн корпораци нь банкин дахь иргэдийн хадгаламжийг даатгаж, 20 хүртэлх сая төгрөгийн нөхөн олговор олгох ажээ. Ингэхдээ тухайн банк дампуурсан, эрсдэлд орсон тохиолдолд хадгаламж эзэмшигчийн нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын корпораци ажлын гурван өдөрт багтаан олгох гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Alia:
neeltee hiigeel oroi n dampuursan yum daa....
2013-08-16