УИХ-ын гишүүд “Хүний хөгжил” сангийн мөнгөнөөс татгалзвал яасан юм бэ?
“Хүний хөгжил” сангаас Монгол улсын иргэн бүр хувь, хишиг хүртэж байгаа. Төрийн ордонд сууж төсөв батлаж байгаа, хууль санаачлан батлагчид энэ мөнгөнөөс татгалздаггүй юм байна. 76 гишүүн “Хүний хөгжил” сангаас өгч байгаа 120 мянгаасаа татгалзвал 9 сая 120 мянган төгрөг хэмнэгдэхээр байгаа юм. Иймээс энэ сангаас УИХ-ын гишүүдэд , засгийн газрын сайд дарга нарт мөнгө өгөх шаардлагагүй юм байна.
Учир нь хууль санаачлагчид, шийдвэр гаргагчдад энэ сангаас өгч байгаа хувь хишиг ямар ч хэрэг болдоггүй болохыг хэлэх гишүүд байгаа юм.
З.Алтай гишүүн “Хүний хөгжил” сангаас өгч байгаа мөнгөө аваагүй гэж байлаа. Харин Л.Гүндалай, Ж.Батсуурь нарын гишүүд авдаг ч нэг их хэрэгцээ шаардлага хангаад байдаггүй гэж байв. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал мөнгөө хүүхдүүдийнхээ нэр дээр данс нээлгээд хийчихдэг гэж хариулж байлаа.
Энэ жилийн хувьд иргэн бүр 70 аар нэг удаа, харин 50 мянгаар 5 хуваагаад нийт 120 мянган төгрөг авч байгаа. Хэрэв 76 гишүүн энэ мөнгөөс татгалзсан бол 9 сая 120 мянган төгрөг хэмнэгдэхээр байлаа. Ирэх жилийн хувьд нэг хүнд 252 мянган төгрөг оногдохоор байна. Эрхэм гишүүд иргэний зориг гаргаад энэ мөнгөнөөс татгалзвал 19152 мянган төгрөг хэмнэгдэхээр байна. Энэ мөнгөөр жижигхэн ч гэсэн нэг оёдлын үйлдвэр байгуулаад 10 хүнийг ажлын байртай болгох боломж бий.
Бэлэн мөнгө, бэлэг сэлтээс илүү ажлын байр хэрэгтэй байгааг иргэдийн төлөөлөл хэлдэг. Нэгэнт ажилгүй байгаа иргэдийн хувьд хүний хөгжил сангаас мөнгө авч хоол ундаа залгуулахаас өөр аргагүй байдалд орж байгаа юм. Хэрвээ ажлын байртай болгочихвол тухайн иргэн орлоготой болж, хэнээс ч хараат бусаар төрөөс таван цаас горьдохгүй амьдарна.
Иймээс хүний хөгжил сангийн мөнгө авах нь битгий хэл худалч хүнд хэдэн төгрөгний цалинтайгаа мэддэггүй шийдвэр гаргагчдад хувь хишиг хэмээн бэлэн мөнгө өгөхгүй байж болохоор байгаа юм. Харин хууль санаачлагчдад, боломжтой нэгэнд өгч байгаа мөнгийг хуримтлуулж, жижигхээн ч болов оёдлын эсвэл нарийн боовны цех байгуулчихвал тодорхой хэмжээний хүн ажлын байртай болж мэдэх юм.
Ж.Батхишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ