“Air Магкеt” компанийн захирал А.Баасандорж мэдүүлэг өгч эхэлжээ
Дайны эрсдэлийн сангаас их хэмжээний мөнгө угаасан хэргээр МИАТ компанийн экс удирдлагууд болох МИАТ компанийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, дэд захирал асан Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, “Голомт” банкны зургадугаар салбарын захирал асан Г.Саранчимэг нар анхан шатны шүүхээс 10-13 жилийн ял сонсоод байгаа билээ. Харин тэдний хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж байсан Аir Магкеt компанийн захирал А.Баасандорж өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирж, мэдүүлэг өгч эхэлжээ. Тэрбээр мөнгө угаасан гэх хэргийн дуулиан дэгдэх үеэр тэрээр Сингапур руу оргон зайлаад байсан юм.
Гэмт этгээдүүд “Дайны эрсдлийн сан” гэх нэрээр Хонконгт хуурамч компани байгуулан мөнгө угааж, тэрхүү угаасан мөнгөө онгоцны тасалбар борлуулдаг “Аir Магкеt” компанийг байгуулсан гэх мэдээлэл байсан. Тодруулбал, “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” Ч.Хоролсүрэн нь “Монголиан Эйрлайнс”, “Аir Магкеt” компаниудын хөрөнгө оруулагч байсан аж. Тэрээр “МИАТ” компанийн маркетингийн хэлтэст ажиллаж байсан Авирмэдийн Баасандорж гэдэг залууг “Аir Магкеt” компанийн захирлаар тавьж байжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ