Хилийн яармаг худалдаа болно

img

Увс аймгийн ЗДТГ, ОХУ-ын Тува улсын Засгийн Газар хоорондын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, хилийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хилийн яармаг худалдаа энэ сарын 21-24-нд Давст сумын нутаг Боршоод болно.

Хилийн яармаг худалдааг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдаж, бэлтгэл ажил зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэхээр болсон байна.

Уг яармаг худалдаа нь бараа бүтээгдэхүүнээ өргөнөөр худалдаалах, бизнесийн хүрээгээ өргөжүүлэх, тэлэх боломж олгодог бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг, томоохон арга хэмжээ юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ