Н.Түвшинбаяр цолны мялаалгын наадмаа хийнэ
Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрч, цол хүртсэн бөхчүүдэд нутаг усныхан нь хүндэтгэл үзүүлэн, бэсрэг наадмууд хийж байгаа билээ. Энэ сарын эхээр Сэлэнгэ нутгийнхан залуу аваргадаа хүндэтгэл үзүүлж наадсан бол түрүү долоо хоногт улсын заан Б.Батмөнхийн цолны мялаалга наадам Төв аймгийн Баянхангай суманд болсон юм.
Тэгвэл энэ жилийн баяр наадамд зургаа давж, үндэсний бөхийн харцага цол хүртсэн олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам түүний төрсөн нутаг болох Булган аймгийн Сайхан суманд ирэх есдүгээр сарын 6-нд болох ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ