Жиргээчдийн зочид буудал нээгдэв

img

Дэлхийг хэрсэн аалзны сүлжээнээс хамааралтай хүн олон болсон нь нууц биш. Тэгвэл Испанийн нэгэн амралтын газар Twitter хэрэглэгчдэд зориулсан зочид буудал нээжээ. Буудалд мэдээжийн хэрэг, эхний шаардлага болсон  Wi-Fi-аас гадна жиргээ-коктейль зэрэг олон үйлчилгээ зөвхөн жиргээчдэд гэсэн хаягтай гэнэ.

Буудлын өрөөнүүдийг  Twitter-ийн цагаан, цэнхэр өнгөөр голлосноос  гадна үдэшлэг бусад арга хэмжээг  хаштэг буюу чагт ашиглан зохион байгуулж хоорондоо харилцан мэдээллээ солилдог аж.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ