Ирландын элчин сайдыг хүлээн авч уулзав

img

  Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Ирланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Дэклан Келлехэрийг өчигдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов. Ирланд Улс Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын даргын үүргийг гүйцэтгэх үед Монгол Улс тус байгууллагын гишүүнээр элссэн нь хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой болсныг талууд онцлон тэмдэглэлээ хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ