Модны хулгайг зогсоохын тулд 24 цагийн эргүүл гаргах хэрэгтэй

img

  Байгаль орчны иргэний зөвлөл болон бусад төрийн бус байгууллагуудын зүгээс Монгол улсын байгаль орчны яам, нийслэлийн цагдаа, мэргэжлийн хяналтын газар зэрэг  ой модны хулгайтай тэмцэгч байгууллагуудыг нэгдэж ажиллах шаардлага тавилаа.

.

Модны хулгай огт багасахгүй 23 жил үргэлжилж байгаа нь хяналт шалгалт муу байгаатай холбоотой юм.  Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 19-нд хийсэн шалгалтаар ЗИЛ-130 автомашины зургаан чиргүүл, нэг маятид ачсан мод илрүүлсэн байна. Эдгээр мод ачсан автомашиныг Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн нэгэн эмэгтэй удирдаж явжээ. Энэ тухай байгаль орчны иргэний зөвлөлийн ой модны хулгайтай тэмцэх бүлгийн дарга Н.Дашзэвэг “Ганцхан шөнө эргүүл хийхэд дээрх зөрчил илэрсэн. Гэтэл байгаль орчны яамны жилд нэг сарын хугацаатайгаар хоёр удаа хийдэг шалгалт бол хяналт биш. Модны хулгайг илрүүлэх, зогсоох хамгийн амархан арга бол модны хулгайчдын явах замд пост байгуулан шөнийн цагаар эргүүл хийх явдал юм. Өдөр бүр 24 цагаар эргүүл гарган ажиллуулж чадвал хулгайг зогсоох бүрэн боломжтой. Мөн төр засгаас анхаарлаа хандуулж, дорвитой арга хэмжээ авах цаг болжээ. Өмнө нь таван удаа мэдээлэл өгвөл шагнах тухай журамтай байсан.  Үүнийг хүчингүй болгож нэг удаа мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулдаг тогтолцоог бий болгох нь зүйтэй” гэлээ.

.

Модны хулгайчид нь шөнийн 03-06 цагийн хооронд  модоо зөөдөг. Харин туршлага муутай нь түүнээс арай эрт явж баригдах тохиолдол байдаг гэнэ. Нэг машин модыг төрөл болон куб метрээс нь шалтгаалан экологийн үнэлгээ нь 28 сая төгрөг орчим байдаг байна. Хэрэв машин мод ачиж яваад баригдсан тохиолдолд түүнтэй тэнцэх мөнгөн торгууль тавих хуультай байдаг.

.

Хэвлэлийн хурал зохион байгуулагчид нийслэлийн ой модны хулгайтай тэмцэх байгууллага болон хүмүүст нэг сарын хугацаа өгч байгаа аж. Энэ хугацаанд модны хулгайтай тэмцэх талаар бодитой арга хэмжээ авч чадаагүй тохиолдолд албан тушаалаас нь огцруулах шаардлага хүргүүлэх юм байна.

Б.Будхүү

Гэрэл зургийг Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huvsguliin halh:
Halaalttai bairand amidardaghumuus hezee chmodnii asuudlig shiidehgui
2013-08-17
bodol:
importoor orj ireh buh turuliin modiiig tatvargui bolgoooch
2013-08-16