Эмэгтэйчүүдийн үсийг тайрсан этгээдүүдтэй хатуу тэмцэнэ
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро эмэгтэйчүүдийн үсийг нь хүчээр тайрдаг, гоо сайхныг нь булаагчидтай хатуу тэмцэл зарлалаа. Тэрээр эмэгтэйчүүдийн үсийг ямар ч зөвшөөрөлгүй тайрч, худалдан борлуулж байгаа гэмт этгээдүүд баригдах юм бол ялын дээд хэмжээ ногдуулан гэдгээ хатуу мэдэгдсэн байна. Манай улс эмэгтэйчүүдийн боолчлол, гутаан доромжлолын эсрэг байдаг. Ардчилсан Венесуэл улс гэдгийг санах хэрэгтэй гэжээ.
Цагдаагийн газрынхан анхны хохирогчийн талаар мэдээлэл хийжээ. Тэрээр орой гэртээ харьж явахад нь таван залуу амиа өгөх үү, үсээ өөрөө тайрч өгөх үү гэдэг хоёр сонголт өгсөн. Эмэгтэй айсандаа болоод тэр даруй үсээ тайрсан учир гэмт хэрэгтнүүдийн хохирогч биш гэж мэдүүлэг өгсөн гэжээ. Цагдаагийн ажилчдын үзэж буйгаар хэрэгтнүүд эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, өөрийнхөн гараар үсээ тайрахад хүргэж, гэмт хэргээс мултрах аргыг сонгох болсон. Хэрвээ баригдаж, хэргээ хүлээхэд хүрвэл үсээ өөрсдөө тайрсан, бид гар хүрээгүй гэсэн шалтгаанаас болоод хэргээс мултарч болзошгүй гэж таамаглаж байгаа юм. Урт гэзгийг 3000 венесуэлийн боливар буюу ойролцоогоор 476 ам.доллараар зардаг байна. Үсээ тайруулж, булаалгасан ихэнх эмэгтэйчүүд хүний доог тохуу болохоос санаа нь зовж, цагдаад мэдэгдэлгүй өнгөрч байгаа нь хэргийг даамжруулах нэг шалтгаан болоод байгаа гэж цагдаагийн байгууллагыхан мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ