Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийг хууль бусаар сонгосон гэв

Тэд энэхүү мэдэгдлээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийж байгаа гэнэ. Мөн өнөөдөр энэ асуудлаар Монгол улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлэх аж.
6
“Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх, үйлдвэрүүдийн холбоо” ТББ нь ШӨХТГазарт “Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын үйлдвэрүүдийн эргэлтийн хөрөнгөд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шийдвэрлэж “Оёдлын нэгдсэн холбоо”-ны гишүүн долоон компанийг сонгосон нь хууль тогтоомж зөрчсөн” гэх гомдлыг гаргасан байна.
6
Үүний дагуу хяналт шалгалт хийхэд төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа нийтэд нээлттэй ил тод мэдээлээгүй, оёдлын үйлдвэрийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуй эрхлэгчдийг сонгон шалгаруулах боломжоор хангаагүй. Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5 “зах зээлийн нутаг дэвсгэр, эсхүл үйлвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн”, 13.2.7 “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг тус тус зөрчсөн дүгнэлт гаржээ.
6
Энэ асуудлыг залруулж өнгөрсөн сарын 29-ний дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн боловч одоо хүртэл хариу ирүүлэхгүй бөгөөд хууль бус үйлдлээ засахгүй байгаа аж. Тиймээс ийнхүү дараагийн шатны арга хэмжээг авч байна гэж хэвлэлийн хурал зохион байгуулагчид хэллээ.
6
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ