Спортын алтан агшнууд
Өдрөөс өдөрт дэлхий дахинаа спортын сэтгэл хөдөлгөсөн агшнуудын зуу зуун зураг нэмэгдсээр байдаг. Энэ дунд мэдээж сайн, дунд, муухан ч байгаа. Гэхдээ хэдхэн зураг түүхэнд үлддэг. Эдгээр зургууд он жил өнгөрөх тусам тамирчин хүний эр зориг, хүний хийж болох зүйлийн хязгаарыг давсан мэт санагдуулна.
Мухаммед Али Сонни Листон нарын хүнд жингийн тулаан. 1965 оны тавдугаар сарын 25. Тоглолт эхлээд хоёр минут 12 секундийн дараа Маухаммед Алигийн нокаутаар дууссан юм. Зурагчин Neil Leifer.
.
Аргентин-Английн хөлбөмбөгийн тэмцээний 51 дэх минут. Хөлбөмбөгийн түүхэнд Диего Марадонагийн энэ гоол “Бурхны гар” гэсэн нэрээр үлдсэн юм. Зурагчин. Дэниель Мотц.
.
“Тур де Франс”-ын хамгийн их худалдагдсан зураг. 1920-иод оны үед тамхи татах нь уушгины тэлэлт, бие организмын ачаалал даах чадварыг нэмэгдүүлдэг гэсэн худлаа цуурхал тарж байв. “Тамхичид”
.
Пеле, Бобби Мур домог болсон хоёр тамирчин цамцаа солилцож байгаа нь. 1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.
.
1968 оны Мехикогийн олимп. 200 метрийн гүйлтийн ялагчид. Америкийн шигшээгийн Томми Смит, Джон Карлос нар зангидсан гараа дээш өргөж арьс өнгөний эсрэг үзлээ илэрхийлж байгаа нь. Зурагчин Neil Leifer.
.
Сүмогийн бөх Ташаютака, Тойохибики нар Японы Токиогийн барилдаан дээр.
.
2012 оны наймдугаар сарын 10. Лондон. Усны бүжгийн тамирчин. Зурагчин Wei Zheng.
.
Майк Тайсон хоёр сартай хүү Мигельтэйгээ. Льюс Леннокст ялагдсаныхаа дараа. 2002 он. Зурагчин Neil Leifer.
.
1979 оны хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. ЗХУ-Канадын баг 6:0-ээр тэмцээнийг дуусгасан юм.
.
Майк Тайсон Эвандер Холифилдын чихийг хазав. 1997 он. Үүнийх нь төлөө Тайсоныг бокс тоглохыг түр хугацаагаар хориглож, гурван сая ам.долларын торгууль тавьж байв.
.
Сергей Бубка —ЗХУ-ын домогт хөнгөн атлетикч, зургаан удаагийн дэлхийн аварга. 19 наснаасаа эхлэн 35 удаа дэлхийн рекордыг эвдсэн. Хамгийн сүүлчийнх нь 1994 онд Донецкийн зааланд 6,14 метр дээгүүр харайсан юм.
.
Трамплинаас үсрэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны дасгал сургуулилт. Саппоро нэгдүгээр сарын 30. Зурагчин Kazuhiro Nogi.
.
Финляндиин гольфчин Роопе Какко Madeira Islands Open тэмцээн дээр. 2012 оны тавдугаар сар. Зурагчин Dean Mouhtaropoulos.
.
Елена Исинбаева Бээжингийн олимпт дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн. Зурагчин Михаил Воскресенский.
.
Усан спортын дэлхийн аварга шалгаруулах 14 дэх тэмцээн. Шанхай. Зурагчин Адам Претти.
.
Кенийн тамирчин Priscah Jeptoo. Лондоны 2012 оны олимп. Өрсөлдөгчөөсөө таван секундын дараа барианд орсон. Зурагчин Mike Powell.
.
Лондоны Паралимпийн тэмцээн. 2012 он.
.
Ямайкийн тамирчин. Дэлхийн хамгийн хурдан гүйгч “цахилгаан” Усейн Болт. Бээжингийн олимпт дэлхийн дээд амжилт тогтоов. Зурагчин Bill Frakes.
.
Сингапурын тамирчин Даррен Чой Дэлхийн залуучуудын аваргын тэмцээнд туг өргөж яваа нь. Сингапур, 2010 оны наймдугаар сарын 14. Зурагчин Adam Pretty.
.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ