Германыг хямралаас гаргана гэж Ангела Меркел мэдэгдэв
ХБНГУ-д канцлер Ангела Меркелийн сонгуулийн сурталчилгааныхаа ажлыг эхлүүлжээ. Тэрбээр хамгийн түрүүнд Зелигенштадт хотод уулзалт зохион байгуулсан байна. Уг үйл ажиллагаанд мянга орчим хүн оролцсон аж.
6
Меркель уулзалтынхаа үеэр “Германыг хямралаас гаргаж, үндэстнээ цаашид хөгжүүлж чадна” гэж мэдэгдсэн хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Ангела Меркелийн сонгуулийн кампанит ажилтай давхцан Герман улсын 2013 оны II улирлын статистикийн мэдээлэл гарчээ. Энэхүү мэдээлэлд Германы эдийн засаг өссөнийг харуулсан аж.
6
Дашрамд дурьдахад, ирэх есдүгээр сард тус улсад парламентын сонгууль болно. Уг сонгуульд Ангела Меркель Засгийн газрын тэргүүний байр сууриа хадгалахаар гурав дахь удаагаа өрсөлдөж байгаа юм. Түүний тэргүүлдэг Христийн ардчилсан намыг гол өрсөлдөгч нь сөрөг хүчний Социал демократ нам гэж ажиглагчид дүгнэж байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ