
Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргийн уулзвараас Цайз зах хүртэлх 2.8 км авто замыг "Беринг" ХХК өргөтгөн шинэчилж байна. Уг ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоногийн турш дараахь хуваариар зам хаахаар Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газартай тус тус зөвшилцөн шийдвэрлэжээ.
8 сарын 16 - 8 сарын 21 - Монелийн уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 400 метр замыг хааж, бохир усны шугамыг шинэчлээд замын хучилт хийж нээнэ.
8 сарын 21 - 8 сарын 24 - Сэлэнгэ зочид буудлын баруун талын гарцнаас Хил хамгаалах албаны уулзвар хүртэл 210 метр зам хааж, борооны ус зайлуулах шугам, цементээр бэхжүүлсэн суурь, замын хучилтын ажил хийж нээнэ.
8 сарын 24 - 8 сарын 29 - Хил хамгаалах албаны уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 740 метр зам хааж, цэьэр усны шугам татаад цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийж, замын хучилт хийж нээнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ