Нарантуул зах хоёр өдөр ажиллахгүй
Халдвартын автобусны буудлаас Нарантуул зах хүртэлх замыг хоёр өдөр хязгаарлахаас болжээ. Тодруулбал, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас Нарантуул захын удирдлагуудад мэдэгдэх хуудас илгээснээр энэ сарын 19,20-ний өдрүүдэд Нарантуул худалдааны төв амрах юм байна. Энэхүү замыг хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан засаж байгаа бөгөөд автозамын ачааллыг бага ч гэсэн бууруулж чадна хэмээн үзэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ