“Хавдрын эсрэг үндэсний аян” 3 дахь жилдээ хэрэгжиж эхэллээ

img

ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), МҮОНРТ-ийн хамтарсан “Хавдрын эсрэг үндэсний аян” 2011 оноос хойш Монгол орон даяар амжилттай  хэрэгжиж  2013 онд хавдрын өвчлөл өндөртэй 8 аймагт үргэлжлүүлэн зохион байгуулахаар хамтрагч талууд өчигдөр гэрээг үзэглэлээ.

6 Энэ удаа Дорнод, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай-Хархорин, Сэлэнгэ-Зүүнхараа гэсэн 8 аймагт ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олон 2013 оны 8-р сарын 18-аас эрсдэлт бүлгийн иргэдийг үзлэг оношилгоонд хамруулж, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулан, орон нутагт яаралтай мэс ажилбар хийж, сайн дурын идэвхитнүүдийг бэлтгэх төлөвлөгөөтэй байна.

6

Түүнчлэн  “Хавдрын эсрэг үндэсний аян”-ны хүрээнд сэтгүүлчид, уран бүтээлчид, чөлөөт уран бүтээлчдийн дунд “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг энэ онд 3 дахь жилдээ зарлаж байна. Мөн ХААН Банкны сайн дурын идэвхтэн ажилтнуудын дэмжлэгтэйгээр хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт зан үйлээс зайлсхийх, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар олон нийтэд ойлголт мэдлэг өгөх нь аяны томоохон бүрэлдэхүүн хэсэг юм.

6

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ХААН Банк Сангаас “Хавдрын эсрэг үндэсний аян”-нд 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийж, ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд эрсдэлт бүлгийн 40.000  гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг, оношлогоонд хамруулан168 яаралтай мэс ажилбарыг газар дээр нь хийж, 480 сувилагч, 2173 эмч, эрүүл мэндийн мэргэжилтэнд сургалт зохион байгуулж, ХААН Банкны ажилтнуудаас бүрдсэн сайн дурын идэвхтнүүд 500 байгууллагын 13,600 иргэн, ЕБС-ийн 50,000 сурагчид “хорт хавдрын эрсдэлд хүчин зүйлс, тэдгээрээс сэргийлэх” тухай сургалтыг зохион байгуулсан үр дүнтэй байна.

6

Үндэсний аяны үр дүнд 7.400 орчим хүн хавдрын эрт шатандаа оношлогдож, цаашид эмчилгээ сувилгаанд хамрагдах бүрэн боломжтой болжээ. “Хавдрын эсрэг үндэсний аян-2013” –ийн эхний баг энэ сарын 18-нд Дорнод-Хэнтий чиглэлд гарахаар бэлтгэлээ хангаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ