Ээлжит бус чуулган ирэх сард хуралдана

img

Улс орны эдийн засаг, валютын ханшны өөрчлөлт, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой асуудлаас үүдэн УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах талаар яригдах болсон. МАН-ын бүлгээс ээлжит бус хурал зарлаж, энэ сардаа багтаан УИХ-ыг зарлан хуралдуулах шаардлагтай гэдгийг мэдэгдэж байв. Тэгвэл өнөөдөр ээлжит бус чуулганы сураг гарлаа.

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх есдүгээр сарын 02-06-ны хооронд хуралдуулах төлөвтэй байгаа аж. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газраас өргөн барихаар боловсруулан бэлтгэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөжээ. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Засгийн газраас боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудал ч төлөвлөгөөнд тусаад байгаа юм байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр Засгийн газраас бэлтгэж байсан бөгөөд уг хууль батлагдсанаар 2012 оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа авуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хүчингүй болох аж.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй шинэ хуулийн төсөлд Хөрөнгө оруулалтын болон Тогтвортой байдлын гэрээгээр олгогддог, хөрөнгө оруулах үед нь байсан татварын болон бусад эрх зүйн орчин  жижиг, том, гадаад, дотоод гэж ялгахгүйгээр бүгдэд тэгш үйлчилж, хөрөнгө оруулалтыг хамгаалахаар тусгагдсан аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ