ДЦС байгуулсан төлбөрийг нүүрсээр хийх боломжийг судлаж байна

Уулзалтын үеэр мужийн захирагч Х.Кавакацү Шизүока муж, Дорноговь аймаг хоорондын хамтын ажиллагааны тухай болон Дорноговь аймгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, Япон улсын шилдэг техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх зэрэг ажлын эхлэл сайн байгаа талаар танилцуулсан байна. Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид шинэчлэлийн Засгийн газрын уул уурхайн салбарт баримталж буй бодлого болон Уул уурхайн яамны чиг үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, Улс хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжихийг онцолжээ. Мужийн төлөөлөгчид мөн манай улсын эрдэс баялаг, газрын тосны талаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хариулт авчээ.
Японы “Чюүбү” эрчим хүчний корпорацийн технологийн дэмжлэгтэйгээр Дорноговь аймагт Дулааны цахилгаан станц байгуулж, төлбөрийг нүүрсээр хийх боломжийг судалж байгаа аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ