20-н хүүхэд алга болоогүй, 2 сурагч нас бараагүй

img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн Ерөнхий боловсролын 60 дугаар дунд сургуулийн 20-иод сурагч алга болж, тэдний хоёр нь нас барсан гэх мэдээлэл гарч, иргэдийн дунд айдас, хүйдэс бий болгоод байна.

Тиймээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэстэй холбогдож тодруулахад “Ийм хэрэг гараагүй. Гарлаа гэхэд 102-оор дамжин манайд бүртгэгдэх ёстой” гэж хэлж байна. Харин Мэдээлэл Шуурхай Удирдлагын төвтэй холбогдож тодруулахад бас л "бүртгэгдээгүй" гэсэн хариуг өглөө. Улмаар ЦЕГ-аас тодруулахад ийм хэрэг гараагүй, бүртгэгдээгүй гэсэн хариултыг өгч байна.

Тэгэхээр сурагчдын эцэг эх болох гурван хүн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн гэх мэдээлэл худлаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ