“Өргөө” зочид буудлын үйл ажиллагааг сэргээнэ

img

  Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны есдүгээр сарын 25-ны 749 дүгээр магадлалаар “Өргөө" зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, “Дун өргөө” хамтарсан компани байгуулах тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 188 дугаар тогтоол бий. Тэгвэл өчигдөр хуралдсан НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар уг тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 775 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн тул “Өргөө зочид буудал” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргалаа. Мөн “Өргөө" зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн, Улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагааг нь сэргээх болон хөрөнгө хүлээлцүүлэх ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгах тухай тогтоолыг гаргасан юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Enhbayr Tsolmon 2-iin suns horgodchihgui l bol zuv shiidjee
2013-08-18
zochin:
zuvduu. uuriin hurunguur zovj zuderch bairsan bish heden luivarchinguud avchihsan baisan.Enhbayr garsan ch huuli huchteigee haruulj baina.Enhbayraas aigaad hudla showdaad unguruh baih gej bodoj baisan.1 toosgo ch uursduu avch 1 minutiin ch huch hudulmur gargasan bish avah heregtei harin h udlaa.ene hugatsaanii aldangiig avah heregtei
2013-08-18
london:
mash zob luibarchidaas omchoo erguulen abch chadjee
2013-08-17