Загалмайлсан эцэг-2” 70 нас хүрлээ

img

  Өнгөрсөн зууны хамгийн шилдэг жүжигчин гэгддэг ирланд, герман,франц, голланд цус холилдсон итали “залуу” Роберт Де Ниро өнөөдөр 70 нас хүрч байна. Тэрбээр анхны “Оскар”-аа “Загалмайлсан эцэг-2”-т Вито Корлеоног бүтээсэн дүрээр авч байв. Хоёр дахь “Оскар”-аа Скорсезийн “Галзуурсан бух” киноны боксчны дүрээр хүртсэн юм. Түүнийг хамгийн хамгийн гэдгээр л шүүмжлэгчид магтдаг. Магадгүй хамгийн гайхалтай нь “Америкт нэг удаа” ч байж магад гэж хэн нэгэн хэлбэл өөр нэгэн үгүй, тэр дүр нь гэж эцэс төгсгөлгүй маргаан үүсдэг. Тиймээс түүний бүтээсэн  дүр бүгд гайхалтай. Тиймээс ч түүнийг Холливудад ноён Де Ниро гэж дууддаг. Энэ бол америкчуудын хувьд агуу хүндлэл, тэд ерөнхийлөгчөө л ноён гэж дууддагтай харьцуулбал. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yes yes:
Mundag jujigchin.
2013-08-18
supet:
super jujigchin
2013-08-17
xarz:
argaguil aguu jujigchin shuu.
2013-08-17