
Дэлхийн нэрд гарсан брэнд “Zara”-г үндэслэгчийн нэг, Испанийн хамгийн баян эмэгтэй Розалия Мера 70 настай хорвоог орхижээ. Розалия Мера охиныхоо хамт Менорка арал дээр амарч байгаад наймдугаар сарын 14-нд харвалт өгсний улмаас эмнэлэгт хүргэгдэж нэг хоногийн дараа нас баржээ.
Мера нөхрийнхөө хамт 1963 онд Inditex группыг хамтран байгуулж унтлагын хувцас, цагаан хэрэглэлийг оёж бизнесээ эхэлсэн юм. Тэрээр нөхрөөсөө эрт салсан ч компанийн хувьцааны 5,1 хувийг эзэмшдэг байв. Одоо тус групп Zara, Massimo Dutti, Bershka брендийг гаргадаг. Өнгөрсөн жил 21 тэрбум ам.долларын ашигтай ажилласан юм. Мэрагийн хөрөнгийг Форбс сэтгүүл 6,1 тэрбум ам.доллараар үнэлсэн байдаг. Тэрээр сүүлийн жилүүдэд сэтгэцийн өөрчлөлттэй болсон хүмүүст Paideia сангаараа дамжуулан тусалж байв.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ