11 барилга байгууламжийг нийслэлийн өмчид шинээр бүртгэлээ

img

   “Оршин суугчдын оролцоотой Улаанбаатар хотын гэр хорооллын нөхцөл сайжруулах төсөл”-ийг Япон улсын санхүүжилтээр НҮБ-ийн ХАБИТАТ-аас 2009 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төсөл нь нийтийн аж ахуйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох замаар гэр хорооллын иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулахад чиглэгдсэн байна. Төслийн хүрээнд сонгогдсон 5 байршилд нэн шаардлагатай байгаа барилга байгууламжийг оршин суугчид, дүүрэг хорооны захиргаатай хамтран тодорхойлж 15 барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна.   Эхний ээлжийн 4 барилгыг өнгөрсөн жил нийслэлийн өмчит бүртгүүлсэн бол энэ удаад 11 барилгыг нийслэлийн өмчид бүртгүүлэхээр болжээ Үүнд, БЗД-ийн 9-р хорооны өрхийн эмнэлэг, олон нийтийн төвийн барилга, 17-р хорооны 79-р сургуулийн спорт заалны барилга, СБД-ийн 17-р хорооны Ахуйн үйлчилгээний барилга , Ахмадын төвийн барилга, Олон нийтийн төвийн барилга, СХД-ийн 11-р хороонд Түрээслэх талбай бүхий нийтийн ахуйн үйлчилгээний төв зэрэг багтаж байгаа юм. НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналтайгаар нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ