
Брэд Анжелина хоёр хүүхдүүдээ хүссэнээр нь эрхлүүлдэг гэж ойрынх нь хүмүүс ярьдаг. Тэд өнгөрсөн долоо хоногт том хүү 12 настай Мэддокстоо 6000 ам.доллараар гитар авч өгчээ. Хүү нь гитарын сургалтад нэлээд хэдэн сар явж байгаа аж. Тэрбээр хөгжимчин болохыг хүсдэг тул ийнхүү бэлэг барьсан байна.
Дашрамд дурдахад, Брэд Питт рок-од болохыг хүсдэг байсан гэж ярих дуртай. Тиймээс ч хүүгээ хөгжмөөр хичээллэхийг нь дэмждэг аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ