Жоу Эньлайн түүхэн алхам

img

  Холливудын нэг ч жүжигчин Хятад Улсын Ерөнхий сайд Жоу Эньлай шиг өөртөө итгэлтэй ихэмсэг алхаж чадахгүй гэж тухайн үеийн дэлхийн хэвлэл мэдээллийн топ мэдээнд бичиж байжээ. Энэ зураг 1954 онд Женевт ирсэн ноён Жоу Эньлайн хөрөг. Одоогоос 37 жилийн өмнө 1976 оны нэгдүгээр сарын 8-нд Жоу Эньлай нас барахад НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд тус байгууллагын тугийг хагас бөхийлгөж байжээ. Энэ бол үнэхээр ховор үзэгдэл байв. Учир нь НҮБ 1945 онд байгуулагдсанаас хойш олон орны төрийн тэргүүн нас барж байсан боловч тугаа бөхийлгөж байсан удаагүй юм. Тиймээс ч зарим улс орон НҮБ-ыг шударга бус загналаа гэж шүүмжилж байсан удаатай. Тухайн үеийн тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхайм Ерөнхий ассамблейн байрны өмнөх шатан дээр зогсож “Жоу Эньлайн дурсгалд зориулан тугийг бөхийлгөсөн нь миний шийдвэр. Шалтгаан нь нэгдүгээрт, Хятад Улс эртний соёл иргэншилтэй, асар их баялагтай ард түмэн. Харин Жоу Эньлайд сохор зоос ч байгаагүй. Хоёрдугаарт, Хятадад тэрбум гаруй хүн амьдардгийг хүн бүхэн мэднэ. Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь. Гэвч Жоу Эньлайд өөрийн гэсэн хүүхэд байгаагүй. Тиймээс НҮБ түүнийг нас барсан өдөр тугаа бөхийлгөж байгаа юм” гэхэд хүмүүс алга нижигнүүлэн ташсан гэдэг. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sdds:
Hyatadiin edee beer ni buglasan , umhii gadaad bodlogiin harilcaag odoogiin shin tuvshind gargaj ugsun hamgiin goc hunii neg,
2013-08-21
4565456:
Монголд их юм барьж өгсөн хүн дээ. Улаанбатарыг бараг тэр чигээр нь. Өвөрхангайн Уянгын бага сургуулийг хүртэл Жонлай бариулсан
2013-08-19
зочин:
Монглын дорнодод онгоцтойгоо унасан хүн чинь Линь Бяо гээд батлан хамгаалах яамны сайд байсан хүн байхгүй юу. Жоу Эньлай биш гэж
2013-08-18
Zoo chin:
Ling biao
2013-08-17
би монгол:
хэнтийд онгоцтойгоо унасан хүн чинь Мао-гийн эхнэртэй нийлж баахан дөвчигнөсөн өөр хүн байдаг юмаа, нэрийг нь санадаггүй ээ
2013-08-17
boldoo:
zhou eng lai manai xentii aimgiin nutagt ongotstoigoo unasan gej yaridag bj blee...xyataduud ch bas tegej yaridag yum bilee...nam dotroo zurchilduud oros ruu zugtaj yabaad ongotson dotroo bas buudaltsaad syirsen gedeg.
2013-08-17
zhan tsing:
zhou eng lai bol tanai mongoliin huvid daisan chin baisan shuu uvur mongolchuudiig tsuuluh alhamiig ter l sanaachilsan baidag
2013-08-17